Өнөөдөр тавдугаар сарын 13-ны өдөр. Манай том эгчийн төрсөн өдөр. Хэд хүрч байгаа юм бэ дээ. Надаас зургаа эгч гэхээр бүр талийж өгсөн байна шүү дээ. Дараа жил гэхэд 30 хүрэх нь. Яана аа одоо, амьдрал мөн ч богино юм даа. Ингээд л өнөө суурь зовлонтойгоо зууралдаад эхэлдэг юм. Өөрийгөө хөгширч байна гэж бодож шаналдаг байснаа халиад бүр өөр хүний нас намбанд санаа зовдог болж.
Сая таньдаг хүнийхээ блогийг уншлаа. Тэгээд юм бичих хорхой хүрээд, юу бичих талаар бодоо ч үгүй байж, шинэхэнэ блогтоо аахар шаахар юм сараачиж сууна. За юу бичих вэ...

Ингэхэд өнөөдөр ямар тэнэг өдөр вэ. Гадаа шороогоор шуураад л. Сэтгэл санаа ч гэсэн энэ шороон шуурга шиг байна. Юунаас болж сэтгэлээр унаж байгаа юм бол. За даа, хариултыг өөртөө үлдээе, бичмээргүй байна. Яг үнэндээ бичихээс залхлаа. Тэр ярвигтай асуудлыг яаж гоё найруулах вэ, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйгээр ямар арга хэмжээ авах вэ, хүмүүст ямар сэтгэгдэл төрөх бол гээд санаа, бие зовох олон асуудал байна л даа.
Ингэхэд энэ интернэт гээч агуу том хогийн сав байна аа. Би сүүлдээ энэ их мэдээллээс залхдаг болоод байгаа. Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хая гэдэг дээ. Гэтэл хэрэгтэй гээд уншихаар хэрэггүй болж таарах тохиолдол бишгүй байх юм. Хайран цагийн гарз. Тийм үү. Мэдээллийн эрин гэхэд арай л давраад байна шүү, яг үнэндээ. Санаагаар болдог бол тэр хэрэггүй мэдээлэл хийж байгаа хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах юмсан. Хэнд ч хэрэггүй хогоо олон нийтэд битгий цац аа гэж.
Бүр уур хүрчихлээ. Нэг амьтнаас ярилцлага авахаар тохирсон юм. Тэгсэн утсаа салгачихсан ч байх шиг. Тэр одоо юу вэ, од уу, мэдэх ч үгүй юм байна. Ер нь од байсан ч ингэж тэнэгтэж болохгүй л дээ. Хэд хэдэн удаа утасдаж, энэ тэр. Гай л байна, тэрнээс ярилцлага авъя гэж гуйх уу, үгүй л байхгүй юу. Гай чинь өнөөдрийн ажил нураах нь л дээ. Одоо нүүрэндээ ямар юм бичнэ ээ. Өөрийнхөө зургийг тавилтай биш. Иймэрхүү новшнуудаас болж л монгол улс хөгждөггүй юм ш дээ, нэгэндээ гай болсон. Чадахгүй бол чадахгүйгээ шууд хэлэх хэрэгтэй.
Ерөнхийдөө жаахан сулхан материал биччихлээ. Хүмүүсийг нэтэд хог шиг материал битгий нэм гээд байсан өөрөө нэмчихлээ. Энэ чинь юу болж байна. Дээр бичсэндээ наанатай цаанатай хандах л хэрэгтэй байж дээ.

Comments (1)

On April 12, 2021 at 2:49 PM , Dr. louis said...

Та бөөрөө зарахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байна уу?
Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бөөрний эмнэлэгт яаралтай бөөр шаардлагатай байгаа тул бөөрний эмчилгээнд сайн хэмжээгээр хамрагдах болно. +60166647826
имэйл: dr.louisclinic@gmail.com
whatsapp: +60166647826
Үнэ: $650,000usd