Unen biz dee, tiim sh dee.
Эрт дээр үеэс алт эрдэнэст хэт шунасан хүн амиа алд­даг талаар домог, цуу яриа байсаар ирсэн. “Али Баба ба дө­чин дээрэмчин” кинонд гардаг шуналт этгээд үүний тод жишээ. Яагаав нэг их эрдэнэс­тэй агуй руу орчи­хоод гарах үгээ мартаад алуулдаг хэсэг.

Зүгээр л энгийн жижигхэн өнгөт чулуу яагаад хү­нийг ийн соронзоддог юм бол. Гоо зүйд сайхны талаар заадаг. Философи гоо зүй хоёрыг уялдуулбал ахуй талаас хамгийн сайхан эд нь үнэт эрдэнэс бололтой. Гэвч хүн төрөлхтөн амьдралаа сонирхолтой адар­маа­тай болгохын тулд алт мөнгөөр даажигнадаг. Тоглоом нь шоглоом болж сайхан хүүхэн, алт мөнгө­ний төлөө хийсэн дайны жишээ олон бий. Үнэт эрдэнэс хүний сэтгэлийг татах увидастай гэж ярьдаг. Гэвч хүний бодолд түүнд татагдах увидас байдаг. Энэ үнэнийг энгийн хэллэгээр шунал гэж нэрлэнэ. /Татагдах увидасыг хойшид шунал гэж товчиллоо./ Таны шуналыг юу хамгийн их хөдөлгөдөг вэ. Эмэгтэйчүүд үнэт эдлэл л гэж хариулна. Харин манай улсын үнэт эдлэлийн дэлгүүрүүд хүмүүсийн шуналын сэтгэлийн овжноор ашиглаж бараагаа борлуулдаг. Хүмүүс ч үргэлж мөнх гуч дөчин хувийн хямдралыг мэдсээр байж хямдарчихаж гэж баярлана. Дээрээс нь худалдагчийн зүгээс үзүүлж байгаа нэмэлт таван хувийн хямдралыг сонсоод бүр ч авах хүсэл төрнө. Яагаад тал үнэдээ хүртэл хямдарч байгаа талаар үйлчлүүлэгчид бодохыг хүсдэггүй. Хямдрал гэдэг үгийн утга нь хэрэглэгчдийн хувьд сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээдэг билэгт сайн өдөр баймаар. Хоёр зуун мянга гэж бичсэн ээмэгний үнээс мөнхийн дөчин хувь хасагдана. Дээр нь нэмэлт таван хувиа хасчихна. Худалдагчтай сайн ярих юм бол дахиад таван хувь хасуулсан ч болно. Ингээд үйлчлүүлэгч авьяасаараа тал хувийг нь хасуулж нэрлэсэн үнийн жаран хувийн төлбөр хийж авсан зүйлдээ сэтгэл ханамжийн баталгаа зуун хувь. Гэвч худалдаа хийнэ гэдгийн утга учир өөрт ашиг унагах буюу үнэ өсгөж зарахдаа байдаг. Хоёр зуугийн ээмгээс та талыг нь танасан, худалдагч үлдсэнээс талыг, талаас илүүг ч танаж магадгүй. Ингэхээр таны ээмгийн жинхэнэ үнэ хэд байхав. Үүнийг мэдсэн ч мэдээгүй ч “ямар гоё ээмэг зүүгээв ээ хаанаас авсан юм” гэсэн асуултад тэр дэлгүүрээс 200 мянгаар гэж ам бардам хэлнэ. Үнэт эдлэлийн дэлгүүрт болж буй бүхий л процесс “шуналын их сэдэл” дээр үндэслэгдсэн. Өчигдөр, өнөөдөр, маргааш ч шунал байсаар л байна. Харин мөнгөн завъяа, аяга, бүс, зоос, алтан аяга, шанага ээмэг, бөгж гэсэн дэлгүүрүүд та бидний “гэгээн шуналын их сэтгэлийг” хэдий болтол ашиглах юм бол доо.

Comments (0)